Алдарт жүжигчин Такэүчи Юүко амиа хорложээ
Өнөөдөр өглөө Японы алдарт жүжигчин Такэүчи Юүко нас баржээ. Үүрийн 02 цагийн үед түүнийг Токио хотн Шибүя дүүрэг дэх гэртээ ухаангүй байхыг нөхөр Накабаяши нь олж, түргэн тусламж дуудсан ч амийг нь аварч чадсангүй. Цагдаагийн газраас хэргийн газрыг шалгаж үзээд 40 настай жүжигчин бүсгүйг амиа хорлосон гэсэн дүгнэлт гаргажээ. Такэүчи гэр бүлийнхэндээ гэрээслэл үлдээгээгүй байна.
Тэрбээр 1996 онд жүжигчний гараагаа эхэлсэн. 2003-2005 онд гурван жил дараалан Японы Шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорч байв.
2005 онд Кабүки театрын жүжигчин Накамүратай гэрлэж, хүүтэй болсон. Гэвч 2008 онд салсан. Өнгөрсөн жил жүжигчин Накабаяшитэй гэрлэж, энэ жилийн нэгдүгээр сард дахин нэг хүүтэй болоод байлаа.
Zindaa.mn
URL: