15 настай охин галт тэргэнд дайруулж амиа алдлаа

13767

Өчигдөр буюу энэ сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Төмөр замын 407 дугаар километрийн 10-р зуутад галт тэргэнд эмэгтэй хүн дайруулсан байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Урьдчилсан шалгалтаар 15 настай эмэгтэй А нь сэлгээний 4147 дугаар галт тэрэгний урдуур гүйн дайруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Өдгөө охин ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд тус хэргийг Төмөр зам дахь цагдаагийн газар шалгаж байгаа аж.


URL: