Д.Нямхүү: 1,408 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

91bdc54b1edef92904e2e4fc5fe6523b

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “2020 оны есдүгээр сарын 17-нд улсын хэмжээнд 1,408 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Өнөөдөр 59 настай эмэгтэй эдгэрэн эмнэлгээс гарч, дараагийн шат руу шилжиж байна.

Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 311. Үүнээс 302 нь эдгэрсэн. Бүх тандалт хугацаа нь дууссан 281, найман хүн сувилалд, гэрийн ажиглалтад 13 хүн байна.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 9 хүн эмчлэгдэж байна. 7 хүний биеийн байдал хөнгөн, 2 нь хүндэвтэр байна

Өчигдөр буюу есдүгээр сарын 17-ны өглөө 09:00 цагт ХӨСҮТ-д нэг эмэгтэй амаржиж, хүүтэй боллоо. Энэ хүн Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн эмэгтэй” гэсэн мэдээллийг өглөө.


URL: