Хойд эцэг болон төрсөн эхийнхээ амь насыг хохироосон хэрэг гарлаа
Хойд эцэг болон төрсөн эхийнхээ амь насыг хохироосон харамсалтай хэрэг энэ сарын 02-нд гарсан байна.
Тодруулбал цагдаагийн алба хаагчид 2020 оны 09 дүгээр сарын 15-нд Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт тус хороонд оршин суух сэжиг бүхий 30 настай эрэгтэй Э гэгчийг шалгажээ.
Ингэхэд тэрбээр есдүгээр сарын 02-ны өдрийн орчимд согтуурсан үедээ гэр бүлийн маргааны улмаас өөрийн ээж 56 настай Т, хойд эцэг 49 настай Б нарын амь насыг нь хохироосон байж болзошгүй нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Уг хэргийг тус дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
URL: