ЭМЯ: Нэг хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ

16001394525f6030bc28a4c

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас “Covid-19″ цар тахлын халдварын цаг үеийн асуудлаар өдөр бүр 11.00 цагаас ээлжит мэдээллээ хийдэг.  Өнгөрсөн долоо хоногоос эхлэн ээлжит хэвлэлийн бага хурлыг долоо хоногийн гурван өдөр зохион байгуулахаар болсон. Тодруулбал, зөвхөн Даваа, Лхагва, Баасан гаригт мэдээлэл хийж, бусад өдрүүдэд цахим хуудсаараа дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэхээр болсон билээ.

Өнөөдөр /2020.09.15/ тус яамнаас “ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 418 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.  Нэг хүн эдгэрч дараагийн сувилалд шилжсэн” хэмээн мэдээллээ.


URL: