“Rio Tinto”-гийн гүйцэтгэх захирал тэргүүтэй өндөр албан тушаалтнууд компанийг орхихоо мэдэгдэв
Австралийн уугуул иргэдийн ариун газар нутгийг сүйтгэсэн явдал шүүмжлэл дагуулсантай холбоотойгоор “Rio Tinto” компанийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак огцрохоор болжээ. Өнгөрсөн тавдугаар сард төмрийн хүдэр олборлогч дэлхийн хамгийн том тус компани баруун Австрали мужийн Пилбара бүс нутагт дахь эртний хоёр агуйг нураажээ. Мөн уугуул иргэд эсэргүүцэж байсныг үл харгалзан “Juukan” хавцлыг дэлбэлсэн байна. “Rio Tinto” компанийн мэдээлснээр, хариуцлагатай хүмүүсийн хувьд ийм алдаа дутагдал гаргасанд санаа зовниж буйгаа зарим хувьцаа эзэмшигч илэрхийлсэн ажээ.
“Жан-Себастьян Жак ирэх гуравдугаар сар хүртэл эсвэл түүний халааг авах хүнийг томилох хүртэл үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэнэ” гэж удирдах зөвлөл мэдээлжээ. Түүнчлэн өөр өндөр албан тушаалтнууд ч мөн энэ оны эцсээр компанийг орхих ажээ. Австралийн агуйнуудыг археологийн судалгааны ихээхэн ач холбогдолтой газруудын нэг хэмээн үздэг бөгөөд 46 мянган жилийн тэртээ хүн амьдарч байсны нотолгоо байжээ. Тэдгээр агуйн доор найман сая тонн орчим сайн чанарын төмрийн хүдэр байгаа нь 96 сая ам.доллароор үнэлэгдэж байгаа аж.
https://www.bbc.com/news/world-australia-54112991
URL: