Хойд Солонгосын хоёр дахь эрх мэдэлтэн сураггүй болжээ
Хойд Солонгосын хоёр дахь хүн болох Ким Ё Жон сар гаруй хугацаанд томоохон арга хэмжээнд оролцолгүй, олон нийтийн анхаарлын төвөөс хол байжээ. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны дүү тус улсын хоёр дахь эрх мэдэлтэй хүнд юу тохиолдсоныг мэдэх гэж Өмнөд Солонгосын Засгийн газар, мэргэжилтнүүд толгойгоо гашилгаж байна. Нэгдлийн яамны мэдээлснээр Ким Ё Жон долдугаар сарын 27-нд Солонгосын дайны эвлэрлийн гэрээний 67 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцсоноос хойш олон нийтийн өмнө гараагүй байна.
Тэрбээр Пхеньяны Улс төрийн товчоо, Ажилчны намын төв хорооны улс төрийн хорооны гишүүн ч саяхан болсон уулзалтуудын аль алинд нь оролцоогүй юм. Ким Ё Жон олон нийтийн ажилд оролцолгүй сураггүй алга болсон ч ах нь сүүлийн үед олны өмнө байнга гарч ирэх болжээ. Өнгөрсөн сард Хойд Солонгосын удирдагч найман удаа олон нийтийн өмнө гарч байсан бол энэ оны нэгдүгээр сараас зургадугаар сар хүртэл 20 удаа оролцсон байна. Гэсэн хэдий ч шинжээчид түүнийг аравдугаар сарын 10 гэхэд буюу тус улс эрх баригч намынхаа 75 жилийн ойг тэмдэглэх үеэр олны өмнө гарч ирнэ гэж таамаглаж байна. Шинжээчдийн үзэж буйгаар энэ баяр бол умардын хувьд үнэхээр чухал үйл явдал бөгөөд тэр заавал оролцоно гэнэ . Харин оролцохгүй бол түүнд ямар нэгэн зүйл тохиолдсон гэсэн үг аж.
https://www.koreatimes.co.kr/www/nation/2020/09/103_295707.html
URL: