Д.Нямхүү: ОХУ-ын ачаа тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрлээ

15997942665f5aec5ab8937

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусийн цаг үеийн мэдээлэл өглөө.

Тэрбээр “2020 оны есдүгээр сарын 9,10-нд буюу сүүлийн хоёр хоногт улсын хэмжээнд 1816 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 1815 хүнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Энэ нь ОХУ-ын жолооч 53 настай эрэгтэй хүн байна. Уг тохиолдлыг Дархан-Уул аймгийн салбар лабораторид анх илрүүлж, ХӨСҮТ-ийн төв лабораторид баталжууллаа.

Ингээд Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 311 боллоо. Үүнээс 298 хүн буюу нийт тохиолдлын 96 хувь нь эдгэрчээ. Эдгэрсэн хүмүүсээс сувилалд 9, гэрийн ажиглалтад 26 хүн байгаа бол 263 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 13 хүн эмчлүүлж байна. Зургаан хүний биеийн байдал хөнгөн, долоон хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.


URL: