ЕБС-иуд энэ сарын 21-нээс ХЭВИЙН ГОРИМООР ХИЧЭЭЛЛЭНЭ

d644ed52ffff10b465aff1c207d742e1

Есдүгээр сарын 14-нөөс аймгуудын сургууль, цэцэрлэгүүд хэвийн горимоор буюу өдөр бүр танхимаар хичээллэх бол нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 21-нээс хэвийн горимд шилжихээр болсныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Ингэхдээ, 

  • Есдүгээр сарын 14-нөөс аймгийн төвийн сургуулиуд танхимын сургалт руу шилжих бол есдүгээр сарын 21-нээс нийслэлийн сургуулиудыг шилжүүлнэ.
  • Есдүгээр сарын 14-нөөс МСҮТ-ийг хэвийн горимд шилжүүлнэ.
  • Аравдугаар сарын 4-нөөс их, дээд сургуулиудын хичээлийг хэвийн болгох чиглэл барьж байгаа аж.

Цар тахалтай холбоотойгоор есдүгээр сарын 1-нээс хичээл эхлэх боловч долоо хоногт гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээллэх түр журам гарсныг мөрдөж буй.


URL: