Билли Айлиш яагаад хайр дурлалынхаа талаар ярьдаггүй вэ?

5ed95d59988ee32605120fa4Дуучин Билли Айлиш хайр дурлалтай холбоотой амьдралынхаа талаар  хүмүүсээс нууцалдаг.  Одоо 18 настай тэрээр шүтэн бишрэгчидтэйгээ хөгжим, эрүүл мэнд, улс төрийн тухай бодлоо нээлттэй ярилцдаг. Гэхдээ  ярихаас татгалздаг  нэг сэдэв нь  хайр дурлал юм. Билли Айлиш “Capital Breakfast” радиогийн  хөтөлбөрт оролцохдоо  Роман Кемптэй хийсэн уулзалтын үеэр  түүний хувийн хайр дурлалын талаар нууцалдаг шалтгаанаа ямар ч харилцаа дуусах боломжтой. Мөн хүмүүс  түүний хэнтэй уулзаж, болзож байгаа бол гэж боддогтой холбоотой гэнэ. Билли Айлиш олны танил дуучин ч одоогоор хэн нэгэнтэй дотносох, холбоотой болсноо хүмүүст харуулахыг хүсдэггүй  аж. Тэрээр “Гэхдээ энэ миний сонирхдоггүй зүйл гэсэн үг биш. Олны танил хүмүүс ч гэсэн хүн. Тэд бусад хүмүүс шиг амьдрал, хайр дурлалыг таньж мэдэхийг зорьж байна” гэж ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL: