ШӨХТГ-ын энэ долоо хоногийн мэдээ…

13112

1. Ломбард хяналт шалгалт эхэлж, одоогоор ид явагдаж байна. Шалгалтын хариуг мэдээлнэ.
2.”Зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй” акцын хүрээнд Худалдаа үйлчилгээний байгууллагуудад Зөвлөмж очсон. 2020.09.15 өдрөөс хяналт шалгалт эхэлнэ.
3.Осол, үер, цацрагт орсон автомашиныг Монгол улсын хил дээрээс хяналтанд оруулж нэгдсэн системд бүртгэх, хэрэглэгчдэд өгөх мэдээлэл (open data) – ийг нээлттэй болгох ажлын хүрээнд ЗТХЯ, Авто тээврийн үндэсний төвтэй хамтарсан уулзалт хийсэн. Ирэх 7 хоногт ГЕГ болон автомашин ихээр экспортолж буй орнууд болох Япон улс, БНСУ-ын ЭСЯ-ны холбогдох албан тушаалтнуудтай хамтарсан уулзалт хийхээр төлөвлөгдөж байна.
4.Их дээд, Ерөнхий боловсролын сургууль, коллеж, МСҮТ, цэцэрлэгийн төлбөр, хамтын гэрээний асуудлаар холбогдох байгууллагуудад ЗӨВЛӨМЖ хүргүүлсэн ба Хувийн хэвшлийн бага, дунд сургуулийн холбоо, Хувийн хэвшлийн цэцэрлэгийн холбоо, Их дээд сургуулиудын консерциумтай хамтын уулзалт хийж, хамтран ажиллахаар боллоо. БШУЯ-ны ТНБД болон холбогдох албан тушаалтнуудтай албан уулзалт хийлээ. Бүх сургуульд ЗӨВЛӨМЖ хүргүүллээ.
5.Хүүхэд харах үйлчилгээтэй холбоотойгоор БШУЯ-нд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн 5 зүйлийн дагуу хянамгай ажиллах, хэрэглэгчийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүллээ.
6.Дарга иргэдийг биш иргэд даргыг хянах системийг бүрдүүлж ШӨХТГ-ын Даргыг хянах боломжийг иргэдэд олголоо.
7.Зөвлөн туслах үйлчилгээг идэвхжүүлэх, мэдээлэлжүүлэх, хамтын ажиллагааг эхлүүлэх зорилгоор Гарааны бизнес эрхлэгчид, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Бизнес, эдийн засгийн судалгааны төв, Эдийн засгийн хүрээлэн, Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоотой 07:30-08:30 хооронд өглөөний цай ууж ярилцаж, бодит ажлуудыг хийхээр шийдвэрлэлээ.
8.Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагуудтай албан уулзалт хийж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан дэмжиж ажиллахаар боллоо.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар


URL:

Tags: