Өнөөдөр бич өдөр
Аргын тооллын хоёрдугаар сарын 17. Сугар гариг. Билгийн тооллын 25. Найман цагаан мэнгэтэй шар бич өдөр. Өдрийн наран 07.50 цагт мандан 18.04 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, нялхсын сэвлэг үргээх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, бүжиг наадам хийхэд сайн.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг ахуулах буюу засуулахад тохиромжгүй.
URL: