“Хүннү Эйр” ХХК-ийн удирдлагууд ээлжийн ахлагчаараа туг тахих уу?

Dl1k9mAUcAEgn8L

“Хүннү Эйр” ХХК-ийн Техник, үйлчилгээ, инженерингийн албаны механикч 2019 оны аравдугаар сарын 14-наас 15-нд шилжих шөнийн ээлжинд ажиллаж байхдаа өндрөөс буюу онгоцны далавчнаас унаж бэртсэн.  Тодруулбал, тус компанийн “Embraer-190” агаарын хөлгийн далавч буюу хэвтээ тэнцвэржүүлэгчийг хучиж байсан механикч 23 настай О.Мэргэншагай онгоцны далавчнаас унаж тархиндаа хүнд гэмтэл авсан билээ. Өнөөдөр тэрбээр хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдаж, хэвтрийн дэглэмтэй амьдарч байна.

Осол гарсан. Хүнд гэмтсэн. Хариуцлагыг хүлээх эзэн олдохгүй явсаар хэрэг жил дамнах гэж байна. Тэгвэл прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйл заалтаар /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/ яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Яллах дүгнэлт гардаж авсан шүүхээр гэм буруугийн асуудлаа шийдвэрлүүлэх шүүгдэгч нь“Хүннү Эйр” ХХК-ийн Техник, үйлчилгээ, инженерингийн албаны ээлжийн ахлагч Р.Жандос. Өөрөөр хэлбэл компанийн удирдлага, хэлстийн даргын аль ч нь биш. Хуваарийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн ээлжийн ахлагчийг прокурорын байгууллагаас буруутан гэж үзжээ.

Түүнийг хоёр шалтгаанаар буруутгасан.

Нэг: Өндөрт ажиллах журам баримтлаагүй.

Хоёр: Ажил байдлын тодорхойлолтоор хүлээсэн үүрэгээ хангаж ажиллаагүй.

Гэвч энэ журам, тодорхойлолтдоо өөрчлөлт оруулж өмнө нь огт байгаагүй зүйл, заалт нэмсэн. Дараа нь байгаагүй дүрмээ мөрдөөгүй гэх учир ойлгомжгүй үндэслэлээр ээлжийн ахлагч Р.Жандосийг буруутгасан гэдгийг тэр хэлж байна.

Р.Жандос осол гардаг өдөр /2019.10.14/ хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны дүрэм журамд механикч, инженрүүд танилцаж, гарын үсэг зурж ажлыг эхлүүлсэн.Би ч өөрөө танилцаж гарын үсэг зурдаг. Тэрнээс миний бие хөдөлмөр хамгаал, эрүүл ахуй зааварчилгаа өгдөг сургалтанд сууж, сертфикаттай хөдөлмөр хамгаалалын инжер биш. Харамсалтай нь санамсаргүй байдлаар ажилтан унаж хүнд бэртэл авсан. Тухайн үед компанийн зүгээс “Хохирлыг барагдуулна. Ажлаа тайван хийж болно” гэсэн ч 2019.12.16-ны өдөр гэнэтхэн Р.Жандост яллах дүгнэлт иржээ. Үүнээс хойш түүнийг Чингис хаан олон улсын нисэх буудал руу нэвтрэх үнэмлэхийг хурааж, “хууль шүүхийн байгууллагад шалгагдаж байгаа тул” гэх шалтгаанаар ажлаас нь түр чөлөөлжээ. Гэхдээ албан ёсоор халсан, чөлөөлсөн гэх баримт, бичиг үйлдээгүй ч тэр өнөөдөр бага насны гурван хүүхэд, жирэмсний амралттай эхнэрийн хамт цалингүй, орлогогүй амьдарч байна.

Ингэж ажилтнаа явуулаад араар нь түүнийг хэрхэн буруутан болгож, хэргийг түүнд тохох тактикаа “Хүннү Эйр” ХХК-ийнхан боловсруулсан тухай Р.Жандос хэллээ. Тухайлбал шинээр ажил байдлын тодорхойлолт гаргаж түүний гарын үсгийг дуурайлган зурсан. Үүнийгээ ослын өмнө ч мөрдөгдөж байсан мэтээр өөрчилсөн гэж ярилаа.Р.Жандос агаарын хөлгийн инженер. Энэ хүний ажил үүрэг нь нислэгийн аюулгүй байдлыг хангаж, агаарын хөлгийг маргаашийн нислэгт бэлдэх. Гэтэл “Хүннү Эйр” ХХК-ийн удирдлагууд түүнд бурууг тохохын тулд хөдөлмөр хамгааллын инженер болгохоор хуурамч бичиг баримт үйлджээ. Ерөөс ажилтан өндрөөс унасантай холбоотой бүх бурууг ээлжийн ахлах инженерт тохож туг тахиад байгууллагын нэрээ цэвэр авч үлдэхийг “Хүннү Эйр” ХХК-ийн удирдлагууд хүссэн бололтой.

Эх Сурвалж: Shuud.mn

Үргэжлэлийг эндээс үзнэ үү


URL: