“Үндэсний номын баяр” есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Хавар, намрын улиралд хоёр удаа зохион байгуулагддаг ”Үндэсний номын баяр” есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болохоор товлогдлоо. Энэхүү номын баяр нийслэл хотноо 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Тус баярын үеэр зохиолчид уншигчидтайгаа биечлэн уулзаж, номоо гарын үсэгтэй, хямдралтай үнээр борлуулдаг. Тиймдээ ч номын хорхойтнуудын хүсэн хүлээдэг баярын өдөр болсон юм.
URL: