Хоёр хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 300 боллоо
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа лабораторийн шинжилгээний хариунуудыг танилцууллаа.
Тэрбээр “2020 оны наймдугаар сарын 25-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 490 хүнд шинжилгээ хийхэд 488 хүнээс нь коронавирус илрээгүй. Харин хоёр хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Анхан буюу давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн байна.
Коронавирус илрээгүй шинжилгээ:
- Наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 248 хүн
- Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолооч
- Гадны улс оронд явах хүсэлт гаргасан 12 хүн
- Тандалтын таван хүний анхны сорьц
- Сувиллын ажиглалтад байгаа гурван хүний давтан шинжилгээ
- Наймдугаар сарын 6-нд Шинэ Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн 157 хүний давтан шинжилгээ
- Тусгаарлан ажиглах байранд байгаа 36 хүний давтан шинжилгээнээс тус тус коронавирус илрээгүй.
Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын 300 тохиолдол байна. Үүнээс эдгэрсэн 289. Эдгэрсэн хүмүүсийн 31 нь сувилалд, 35 хүн нь гэрийн ажиглалтад, 223 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан.
ХӨСҮТ-д өнөөдөр 11 хүн эмчлэгдэж байна. 10 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Нийтдээ ХӨСҮТ-д 30 хүн ажиглалт, тандалтад байна” гэсэн мэдээллийг өглөө.”
URL: