С.МОЛОР-ЭРДЭНЭ : У.Хүрэлсүхийг улс төрч гэх үү. Ёстой больё доо, нээрээ

Д.Туяа

МАХН-ын Түр штабын зохицуулагч С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.Түүнийг намын бэлэг тэмдэг ашигласан гэсэн үндэслэлээр шүүхэд өгчээ.

-Ярилцлагаа баруун, зүүн төвийн онол гэж яг юуг хэлээд байна вэ гэдгээс эхэлье?

- МАХН нэг хэсэг МАН боллоо, үзэл бодол, үзэл баримтлалаа өөрчилнө гэж янз бүрийн хурал зөвлөлгөөнүүд хийж байсан. Тэр үед тэдний ярьж байгааг ажиглахад  ерөнхийдөө улс төрийн онолоороо барууны чиглэл барьж байгаа нь мэдэгдсэн. Хувьсгалт нам социализмийн түүхэнд өөрөөө тэртэй тэргүй цэвэр зүүний онол дээр явж ирсэн улс төрийн нам.Ардчилал гэдэг зүйл явагдаад , түүний дараа улс төрийн намууд өөрийн гэсэн зүүн, барууны улс төрийн онолгүй явж ирсэн шүү дээ. Нам болчихвол төр рүү орчих юм байна гээд төр рүү ойртох гэсэн. Нам өөрөө зорилго нь биш, үзэл баримтлал нь эцсийн зорилго нь биш болоод явчихсан. Одоо манайд улс төрийн ардчилал маягийн юм бий болох гэж байгаа юм уу даа.

-Баруун, зүүний намууд хаана байдаг вэ?

- Ардчилсан улс төртэй газар байдаг. Манай улс төр чинь өөрөө ардчилагдаагүй учраас баруу, зүүн гэдгээ мэдэж байгаа юм алга.Тэрийг гаргаж ирж байгаа улс төрийн олигтой онол ч алга.Их сургуульд сурч байгаа оюутнуудад ч тэр талын ойлголт алга.Барууны орнуудада бүр парлемент дотроо баруун, зүүн гэдгээрээ хуваагдаад суучихдаг.Тэр чинь улс төрийн ардчилалтай газрын илрэл.Манайд улс төрийн ардчилал байхгүй. Баруун, зүүн болвол буруу юм руу орчихож магад, төвийг баръя гэж ойлгож ирсэн.

-МАН гэсэн хэсэг хүмүүс МАХН-аас салаад явж байгаа нь улс төрийн ардчилал үүсч байгаа нэг хэлбэр үү?

-Тиймээ.Үнэхээр С.Батболд өөрийгөө толинд очоод харчихсан юм болов уу.Үнэхээр зүүнйи хүн биш.

-Зүүнд ямар хүмүүс хамрагдах вэ?

-Зүүн гэдэг чинь ерөөсөө хувьсгал хийдэг, хөгжил дэвшлийн төлөө явдаг. Дандаа шинэчлэлт хийж, дэвшил ярьдаг хүмүүс. Барууныхан чинь ерөнхийдөө хөрөнгөтэй, хуучинсаг нөхдүүд байдаг. Аль ч улс төрийн онол дотроо. Анх баруун, зүүний онол чинь Францын хувьсгалаас гаралтай. Гол нь нийгмийн ажилгүйдэл, ядуурал гээд бүхий л асуудлыг шийдэхийн тулд улс орон хөгжих, дэвших ёстой гэсэн тэр л үзэл зүүний онол дээр явагддаг. Барууны нөхдүүдийг харах юм бол ерөнхийдөө жаахан мөнгөтэй, хөрөнгөтэй, гольф тоглосон, ярьж байгаа сэдэв нь татвар.Тэд татвар л өгөх дургүй байдаг. Манайд одоо улс төрийн ардчилал байраа олох гээд байгаа юм уу даа гэсэн үнэлэлт дүгнэлтийг би өгч байсан.

-МАН зүүний үзэлтэй юу, барууны юу?

-Баруун болооод явж байгаа, хөрөнгөтний хуучинсаг үзэлтнүүд.Хөгжил, дэвшил , хувьсгалаас айж эмээсэн зугтаасан хүмүүс. Монголын анхны барууны нам шүү.Тэд өөрсдийгөө толинд хараад , бид чинь ерөнхийдөө хөрөнгөтнүүд, баруун талын нөхдүүд юм байна гэдгээ олоод харчихаж.тэдэнд монгол орны хөгжил дэвшил үнэндээ сонин биш.тэдэнд юу ч хийхгүй мөнгө нь  арвижих л таатай.

-Бусад намуудыг та ямар үзэл баримтлал, онолтой гэж боддог вэ?

- Ардчилсан намынхан өөрсдийгөө барууны гэж дуугардагюм. Гэхдээ Ардчилсан Нам баруун байж болохгүй.Тэд хөгжил, дэвшил шинэчиллийн төлөө  явж басйан биз дээ.Тухайн үедээ МАХН-тай тэмцэхийн тулд мөнгөтэй бизнесменүүдийг татаад оруулчихсан. Гэтэл хэт олигархижаад , хэт их хөрөнгөтөн оррод ирсэн. Одоо тэгхээр үзэл баримтлал нь ерөнхийдөө баруун болж эхэлж байгаа юм.Уул нь анх гарсан идей нь зүүн.Жиижг нам дотроо Ногоон нам зүүний нам л даа.Иргэний зориг нам бол зүүнийх байх ёстой.Бүгд найрамдах нам зүүнийх байх ёстой.Б.Жаргалсайхан чинь хөгжил, дэвшил ярьдаг  шүү дээ.Үндэсний дэвшил нам барууны нам.Зан заншил, чигэс хаанаа ярьсан, санагалзсан, хуучнаа ярьсан, хөгжил дэвшлээс айсан нөхдүүд.

-Та бүхний МАХН-ын тухайд?

-Бидний  МАХН жинхэнэ зүүний үзэл бодлыг эрхэмлэдэг.Яг л хөгжил, дэвшил, шинэчлэл ярьдаг, энэ орныг авч явах гэсэн хүмүүс байгаа. МАХН ерөнхийдөө баруун, зүүн болоод хуваагдчихсан.

-Таны ярианаас  манай улс төрчид баруун, зүүнээ ялгадаггүй гэсэн ойлголт төрсөн.

- Ялгахгүй байгаа.манай улс төрчидийг ямар улс төрчид гэх вэ.Улс төрийн онол, цагаан толгой мэдэхгүй. Улс төрийн ном ч уншаагүй.Хоёр, гурван сар ч болов курс, семинарт хамрагдсан уу, үгүй юу, энэ 76. Манайд улс төрийн боловсрол байхгүй болчихоод байна.Социализмын үед МАХН Улс төрийн боловсролын акедемиас эхлээд  Мэргэжил дээшлүүлэх институтээр гэхчлэн улс төрөөр толгойг нь жинхэнэ цэнэглэдэг байсан.Одоо тийм улс төрийн цэнэглэлт явагдахаа больчихлоо.Мөнгөтэй бол нэрээ дэвшүүлээд  улс төрч болчихож байна.

-Жишээ татахгүй юу?

-“Сумо” Батбаярыг яаж улс төрч гэх юм бэ,Сү.Батболд улс төрч үү. Монголын хамгийн баян, наймаачин, панзчин.У.Хүрэлсүхийг улс төрч гэх үү.За больё.(инээв. сурв)Ёстой больё доо, нээрээ.

Жинхэнэ улс төрч гэж маш шударга, алсын хараатай,мэдлэг боловсролтой, улс орны шилдэг хөвгүүдийг хэлдэг болохоос хэдэн төгрөг тоолж  орж ирээд , өөрийгөө улс төрч гээд нэрлэчихвэл тэрэн шиг худлаа юм байхгүй.

-МАН Үндсэн хууль зөрчсөн үү?

-Ерөнхийдөө холион бантан л даа.Угаасаа энэ чинь өөрөө их утгагүй,хууль ярихад их хэцүү процесс. Намын цөөн хэдэн нөхөд байгуулсан юм.Сэтгэл,итгэл ,үнэмшлээрээ нэгдсэн нам.Тэгээд л болоо ш дээ.

-МАН, МАХН-ын бүх гишүүддэээ үнэмлэхээ гардуулсан уу?

-Сонин дээр гардуулж байна гээд гарчихсан байна.УИХ-ын гишүүдээсээ эхэлнэ гэнэ үү.

-МАН С.Удвал  нарын хүмүүсийг намаасаа хөөсөн мэдээлэл байна. Үнэхээр тэр хүндээ үнэмлэхээ гардуулсан байв уу?

-Үгүй ш дээ. Элсээгүй л намаасаа хөөгдчихсөн байна лээ /инээв,сурв/. Бас Туяа, атар нар ч элсээгүй намаасаа хөөгдөөд байгаа. Ц. Шинэбаяр гишүүнийг МАХН-ын түр штабын үйл ажиллагааг зохион байгуулаад байна гэж МАН-ын зүгээс гадуурхаж, дарамтлах явдал удаа дараа гарч байна.

-Одоо МАХН-ын түр штабд ямар бодол, үзэл санаатай хүмүүс ирж байна вэ?

-Бүгд МАН-ыг шоолж инээж байна.Ер нь МАн –ыг жижгхээн феодалийн нийгэм гэж бодох хэрэгтэй.Монголын феодалууд л тэнд байна.Авгай хүүхэд, хамаатан саднаараа нийлсэн.Монголдын хамаг хөрөнгийг барьчихсан.Төрөөс төрсөн баячууд, Оюунтолгой,Таван толгойг худалдаж идсэн С.Баяр,Сү. Батболд гэх мэт дандаа хуудуутай, хулгайч дээрэмчин,Монголын нийгмийн хамгийн муу муухайгийн  бэлэг тэмдэг болсон нөхдүүд МАН рүү явчихсанд баярлаад байгаа, манай гишүүд.

-Дахиад асууя л даа. С.Баяр,Сү. Батболд  хоёр улс төрч  биш гэж үү?

-Үгүй, ямар улс төрч гэдэг юм. Улс төрч хүн ийм байдаг юм уу. Үзэл баримтлалтай , түүнийхээ төлөө тууштай явах ёстой.Улс төрийн цаад зорилго нь  улс орныг  авч явах шүү дээ.Тэд улс төрийг хөрөнгө олох хэрэгсэл болгож байна.өөрөөр хэлбэл төрийн бизнес хийж  байна.Монгол хүн юманд их итгэдэг, үнэмшдэг.Мууг бодохоосоо илүү сайнюм боддог.Нэгэнт Ерөнхий сайд, төрийн түшээ юм чинь мундаг л хүн байж таараа гээд л итгэчихдэг.С.Баярын талаар ярих ч хэрэг байхгүй.Эр хүн гэхэд  ч хэцүү.Сү.Батболд яахав дээ, панзчин.

-Тэгвэл Хүрэлсүх?

-Тэр нөхөр үсэг ном үзээд, тоо бодоод жаахан боловсрох хэрэгтэй байна шүү дээ.Наймдугаар ангийн боловсролтой юу,мэдэхгүй. Ярьж ярьж чадахгүй. Улс төр, улс төр мэдэхгүй.Дөрөв, таван өгүүлбэр залгаад хэлчихэж чадахгүй.Ямар ч боловсролгүй хүн аваачаад тавьчихсан.Яг л Буддын шашинд 5-6 настай жаахан хүүхдийг Далай лам болгочихоод, бүгдээрээр тойроод л мөргөөд эргэлдээд байдаг.Нөгөөх нь хоосон толгой.Яг л тэр.Юу ч мэдэхгүй хүн дураараа авирлахаас яах вэ.Хүмүүст дураараа авирлаж байгаа мэт харагдаж байгаа.Харин өөрт нь их сайхан санагдаад , тэр хэмжээндээ толгой нь ажиллана.Тэр хэмжээндээ тэр хүний жижигхэн ертөнц байгаа шүү дээ , хөөрхий.Тэрийгээ их мундаг юм хийчихлээ гэж бодож байгаа биз.

- МАХН-ын удирдлагууд 2008 оны долдугаар сарын 01-ний “аймшигт хар түүх”-эсс нэрээ цэвэрлэх, хариуцлагаас зугтах гэж МАН нэр зүүсэн гэдэгтэй та санал нийлэх үү?

-Мэдээж шүү дээ.Эд нар чинь айлгах, сандраах хүний санаа сэтгэлийг шал өөр тийш хандуулах, бодож байсныг нь мартагнуулах аргуудад гаршихсан.Долдугаар сарын 1 их том сэдэв.Ард түмнийг айлгасан, сандраасан.Хүн буудаж алсан.С.Баяр тэднийг буудаж алсан шүү дээ.Бид өөр хүн хайх хэрэггүй.Тушаалыг тэндээс л өгсөн байж таараа.Хүмүүс хэлээд байгаа.Тэгж жагсахааргүй цэвэрхэн хувцастай хүмүүс  цугласан гэж.Гэтэл ямар ч хэрэггүй урлагийн зэмсэг шатаагаад. Бүх юманд сэтгэл зүйн дарамт үзүүлэх гэсэн, илүү дутуу юм яриулахгүй, бие дааж бодох чадваргүй, үгээ хэлэх эрх чөлөөгүй болгох, тэр  бүгдийг хааж боох тал руу хандуулж байна.Социализмын үед бид диктатуртай хэцүү байсан гэдэг.Одоо жинхэнэ диктаттур байна.Хүмүүс айж байна. МАХН, МАН-ынхан ч  ялгаагүй өөртэй чинь уулзаж байгаагаар  харагдаж ерөөсөө болохгүй шүү гээд.Ил харагдахаас айж, харанхуйд , машин дотор уулзаж байна.Би төрийн албатай, тендертэй гээд бүгд нэг жаахан жаахан юмнаасаа болоод тэдэнд баригдчихсан.Сү. Батболд тэднийг мөнгөөр, мөнгөн гинжүүдээр холбочихсон.Ийм л ядуу, будмаг, өрөвдмөөр, дэндүү жижигхэн, дэндүү бяцхан, дэндүү одой тийм хүмүүсийн л улс төр явагдаж байна, манайд өнөөдөр.Одой улс төр гэж хэлэх хэрэгтэй.

- МАХН- ын задралыг  хараад хүмүүс баярлаж байна.Маш хаалттай, нууцлагдмал байсан гэдэг утгаар?

-Түүхээ бодох хэрэгтэй. Бид коммунизм, соцмализмыг  зүүн Европ талаас нь тайлбарлаж болохгүй.Европ өөрөө хөгжилтэй байж байгаад  Оростой нийлээд социализм руу орчихсондоо хоцрогдчихсон, тэрэндээ их бухимдсан.Бидэнд харин социализм сайн сайхныг авчирч байлаа. Бид тэднийг дууриаж социализмыг муулж ерөөсөөө болохгүй.МАХН-ыг ч муулж болохгүй.Яагаад гэвэл МАХН өөрөөр сэхээтнийг улс төрийн хувьд бэлтгэдэг тийм л байгууллага байсан.Нам гэхээсээ илүү энэ нийгэмд улс төрийн зөв бодолтойгоос  өөр хэт буруу үзэлтэй сэхээтэн байж болохгүй.Сэхээтнийг улс төрийнх нь хувьд бэлтгэх ёстой гэж үздэг байгууллага байсан.өөрөөр хэлбэл улс төрийн кадр бэлтгэдэг.Энэ нийгэмд  удирдах ажилтан болж байгаа хүн улс төрийн хувьд мэдлэг боловсролтой байх ёстой гэсэн зорилготой социализмыг байгуулсан. Бид хөдөөнөөс хөл нүцгэн ,морин тэрэгтэй хотод ирж социализм байгуулж байлаа шүү дээ.Зуун жилийн өмнө ямар орон байлаа даа.Улс орны олигтой өөдтэй бүхэн энэ мнамаар хүмүүжсэн.Тэгэхээр бидэнд муулах эрх байхгүй.

- МАХН-ын нэрийг сэргээхэд хүндрэл учирч байгаа.Гэхдээ хууль эрх зүйн хувьд сэргээх боломжтой биз?

-Би өнөөдөр хууль ярихгүй.Яагаад гэвэл энэ бүх процесс хуулиас гадуур.Хуулинд заагдаагүй, хууль оролцох шаардлагагүй.Намын дотоод асуудал.

Таныг Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн.Ямар үндэслэлтэй юм бол?

Янгугийн Содбаатар гэж  нөхөр намайг хуучин  хвьсгалт  намын бэлэг тэмдэг болсон зүйлийг хэрэглэж болохгүй гээд хорьсон атал энэ хүн хэрэглээд байна.Болиулна уу, арга хэмжээ авна уу, хариуцлага тооцно уу гэж өгсөн байна лээ. Сүхбаатар дүүргийн шүүх Я. Сүхбаатарын хэлснээр намайг барьж аваад хариуцлага тооцох юм гэнэ.Ямар хариуцлага тооцох юм бүү мэд.Би удахгүй хариу тайлбараа өгнө.Хуулийн ямар ч үндэслэл байхгүй.


URL:

Сэтгэгдэл бичих