А.Амбасэлмаа: 602 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

88888888888888888-1

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаарх цаг үеийн мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “Наймдугаар сарын 19-ний өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 602 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Эмчилгээнд байгаа хүмүүсээс 15 өвчтөний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Эдгэрсэн хүмүүсээс 52 хүн сувилалд, 14 хүн гэрийн ажиглалтад тусгаарлагдаж байгаа бол 215 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан” гэлээ.


URL: