“Н.Алтанхуяг гишүүн ээ, таны сагах нь битгий хэл “сансарт ниссэн” цаг чинь саяхан шүү”

12665

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2020 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Энэ төслийг Ковид19-ийнх үү, сонгуулийн төсөв юм уу гэж маргаж байна. Би та нарт маргаангүй хариулт өгье. Энэ бол сонгуулийн төсөв ярьж байна. Энэ төсвийг 11 сарын 15-наас өмнө баталсан төсөв. Арваннэгдүгээр сарын 15 гэхэд коронавирусийн сураг ч үгүй байсан. Арванхоёрдугаар сарын эхээр самбар дээрээ зогсож Ч.Хүрэлбаатар сайдад нэлээд хэдэн үг хэлсэн юм. Энэ хүн хүний үг тоохоо больчихсон юм шиг байна лээ. Гэхдээ би Монгол Улсын төлөө л хэлсэн юм. Сонгуулийн төсөв болчихлоо гэдгийг нь хэлсэн юм. Засгийн газрын хөрөнгө санхүүтэй холбоотой ажлыг Ч.Хүрэлбаатар ганцаараа базаж, сагаад байна. 900 объект шинээр барина гэдэг сонгуулийн жилд зориулсан ажил. Өнөөдрийн төсөв бол коронавирусийнх биш. Ч.Хүрэлбаатар та хүмүүсийн үг сонс. Нэг жил Чингис бондоос ч илүү гарлагатай зээл авч байна. Ийм тодотгол хийх хэрэг байгаа юм уу” гэлээ.

Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Н.Алтанхуяг гишүүн ээ, та хүн доромжлохгүй ярьж болохгүй юу. Та Ерөнхий сайд байхдаа сагах нь битгий хэл сансарт нисчихсэн байсан цаг ойрхон байгаа шүү. Тэр үеэ бодож яриарай. Таныг Ерөнхий сайд байсан жилүүдэд Монгол Улс 4-5 төсөвтэй байж, эдийн засаг элгээрээ хэвтэх суурь нь тавигдсан шүү. Одоо их шударгын дүрд орж гэнэ. Өнгөрсөн хугацаанд бий болгосон хүндрэлүүдийг босгохын төлөө ажиллаж ирсэн. Босгоод ч ирсэн. Нийгэмд шударга ёс тогтоохоор ажиллаж байгаа. Ийм учраас МАН-д хоёр удаа итгэл хүлээлгэлээ. Та өөрөө эдийн засгийн алуурчин. Эдийн засгийг унагаасан хүн нь та өөрөө” гэв.

http://eagle.mn/


URL: