А.Амбасэлмаа: Нийт 627 хүний шинжилгээнээс КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ, 4 хүн эдгэрч эмнэлэгээс гарлаа
Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан CoVid19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 16-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 609 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Үүнд,
- Наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 268 хүний шинжилгээ,
- Долдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ,
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ,
- Сувилалын ажиглалтад байгаа 6 хүний шинжилгээ,
- Тусгаарлах байранд тусгаарлагдсан 31 хүний шинжилгээ,
- Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 6 хүний шинжилгээ,
- Алтанбулагийн боомтоор ирж ирсэн 30 хүний шинжилгээ багтсан.
Одоогийн байдлаар халдвартын клиникт 22 хүн эмчлүүлж байна. 20 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Харин ХӨСҮТ-д ажиглалт, тандалт, тусгаарлалтад 42 хүн байгаа” гэлээ.
URL: