Монгол Улсын нүүрсний экспорт 46.4 хувиар буурчээ

712-15966079935f2a53853db68УЛААНБААТАР. /Xinhua/. Монгол Улс энэ оны эхний 7 сарын хугацаанд 11.2 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн хугацааныхаас 46.4 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

Нүүрсний экспорт ийнхүү огцом буурсан нь коронавурисний цар тахалтай холбоотой гэж Монголын Гаалийн ерөнхий газар мэдэгдлээ. Цар тахлын үед БНХАУ-тай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийн тулд Монгол Улс “Ногоон гарц” журмыг өнгөрсөн бямба гарагаас хэрэгжүүлж эхэлсэн гэж тус улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдэгдэв.
Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр БНХАУ руу хийж буй нүүрс, зэс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ гэж Г.Ёндон мэдэгдсэн байна.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Tags: