“Жаст”-ын Ш.Батхүүгийн залилан, луйврын 7 хэргийн шүүх хурал эхэллээ

712-1596590405712-1555631892712-1555554010b7dd5bda2e2f7ce2great

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр “Жаст” группийн Ерөнхийлөгч  Ш.Батхүү нарт холбогдох 7 хэргийн шүүх хурал эхэллээ.

Тодруулбал Ш.Батхүү нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсэг, хэвлэмэл маягт ашиглан залилах, хуурамч баталгаа гаргах, өмч хөрөнгийг бусдад шилжүүлэх, үнэгүйдүүлэх зэрэг байдлаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан залилан, санхүүгийн луйврын 7 төрлийн гэмт хэргийг үйлдсэн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоон, улмаар прокурор яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн билээ.
Тухайлбал тэрээр Олон Овооттой холбоотой зээлийн төлбөрийн луйвар болон уг луйварт Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкийг хохироосон хэрэг,  мөн Эдуард Сүрэн болон Г.Алтантай нийлэн үйлдсэн гэх залилангийн хэрэг зэрэг, Мах Маркет ХХК”, “Жаст Ойл ХХК”, “Олон овоо ХХК”-ийн хувьцаа, “Жаст групп ХХК”-ийн өмч хөрөнгийг  бусдад шилжүүлэн үнэгүйдүүлсэн, “Стандарт банк”-наас хуурамч материал бүрдүүлж зээл авсан, Эрдэнэт үйлдвэрт хохирол учруулсан зэрэг 7 залилан, луйврын хэрэг үйлджээ.
Прокуророос
1. Ш.Батхүүгийн Хадгаламж банк (одоогийн Төрийн банк)-ийг Зээлийн батлан даагчаар оролцуулах баримт бичгийг хуурамчаар үйлдэн, төлбөр төлүүлэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.12.1 зүйл ангиар,
2. Ш.Батхүүгийн О.Хүрэлбаатар, Л.Бадамцэцэг, И.Амраа нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн “Жаст групп” ХХК-иас Хадгаламж банк (одоогийн Төрийн банк)-тай Төлбөрийн баталгаа, Банкны баталгааны гэрээ байгуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2.1 дүгээр зүйл ангиар,
3. Эдуард Сүрэнгийн нэхэмжлэлээр Ш.Батхүү нь “Олон овоот гоулд” ХХК-ийн зээлийн төлбөрт Хадгаламж банк (одоогийн Төрийн банк)-наас төлбөр гаргах, тус банкийг хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн 21.1.1 зүйл ангиар,
4. Эдуард Сүрэн нь Г.Алтан, Ш.Батхүү нартай үгсэн тохиролцож, бүлэглэн  Хадгаламж банк (одоогийн Төрийн банк)-ийг Зээлийн батлан даагчаар оролцуулж зээлийн төлбөрийг төлүүлэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.3.2.2.1 зүйл ангиар,
5. Ш.Батхүүгийн  зүгээс “Мах Маркет ХХК”, “Жаст Ойл ХХК”, “Олон овоо ХХК”-ийн хувьцаа болон “Жаст групп ХХК”-ийн өмчлөлийн 12 орон сууц, үл хөдлөх хөрөнгийг  бэлэглэл болон худалдах гэрээгээр дамжуулан шилжүүлж өмч хөрөнгийг үнэгүйдүүлсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 18.6.2.2 дугаар зүйл ангиар,
6. Ш.Батхүү нь “Стандарт банк”-наас хуурамч материал бүрдүүлж зээл авсан, Эрдэнэт үйлдвэрт хохирол учруулсан, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Ч.Ганзориг нартай үгсэн тохиролцож, бүлэглэн гүйцэтгэсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.12.1 дүгээр зүйл ангиар,
7. Ш.Батхүү нь баримт бичиг хуурамчаар үйлдсэн, Эрдэнэт үйлдвэрт  ноцтой хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 23.2.2 зүйл ангиар яллах дүгнэлт тус тус гаргаад буй юм.

URL: