Сурагчдын дүрэмт хувцасны үнэ өөрчлөгдөөгүй
Засгийн газраас хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх болсон. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсыг бэлтгэж эхэлжээ. 2018-2019 оны хичээлийн жилд дүрэмт хувцасны үнэ тодорхой хэмжээнд нэмэгдсэн. Энэ жилийн хувьд өнгөрсөн оны мөн үеийнхээс үнэ нь өсөөгүй байна. 2018 онд бага ангийн эмэгтэй хүүхдийн дүрэмт хувцас хосоороо 59 500 байсан бол 2019 онд 70 000, дунд ангийнх 76 600–85 000, ахлах ангийнх 98 700-110 000 төгрөг хүртэл өссөн. Тодруулбал, эрэгтэй, эмэгтэй хослол 8000-10 000, цамц 2000, зангиа 500 төгрөгөөр тус тус нэмэгдсэн аж. Дүрэмт хувцасны үнэ энэ жил нэмэгдээгүй шалтгааныг “Шилмэл загвар” компанийн мэргэжилтнээс тодруулахад “БШУЯ-наас гаргасан журмын дагуу үнийг нэмээгүй” гэлээ.
Бэлтгэсэн: Б.Бүжмаа
URL: