Х.Баттулгаа хорооноогоор далимдуулж 300 сая доллар буюу 850 тэрбум төгрөг завшсан дээрэмчдээ яах гэж байна?

96b0aad54a50de75872e6d6144ea0c47

Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам цахим хуудсаараа дамжуулан Ерөнхийлөгч Х.Баттулгад хандав.

Тэрбээр “Х.Баттулгаа хорооноогоор далимдуулж 300 сая доллар буюу 850 тэрбум төгрөг завшсан дээрэмчдээ яах гэж байна? Нэн даруй мэдээл!. Өөрөө хамтраагүй л юм бол дугараач! Чамайг дуугай байвал хам хэрэгтэн гэхээс өөрцгүй шүү! Хүмүүс эрүүл сэтгэж, зөв харж байна мэдэж ав…!Тайлан хий!” хэмээн омогдоод байна.

УИХ сонгууль болохоос урьтаж, Монгол Улсын 2020 оны төсвийн хуульд тодотгол хийхгүй бол төсөв ч хүндэрч, эрх авалгүйгээр хөрөнгө мөнгө зарцуулсан хэрэгт унах вий гэдэг болгоомжлолыг эдийн засагчид өгч байсан ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  төсөв тодотгохгүй гэдэг тайлбарыг хэлж байсан удаатай. Гэхдээ шинээр бүрдсэн УИХ наймдугаар сарын 17-ноос ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын 2020 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм.


URL: