Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг Налайх дүүргээс зүүн хойд зүгт 40 км-т Тэрэлжийн гарам гэдэг газар Тэрэлж амралтын газраас Улаанбаатар хотын чиглэлд таван зорчигчтой явсан “Прадо-95” загварын суудлын автомашин Туул голын усанд суусан тухай дуудлагыг наймдугаар сарын 03-ны өдрийн 13.05 цагт хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 40 км зам туулан 14.00 цагт очиход нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Б /35 настай, эрэгтэй/, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэн Л /32 настай, эрэгтэй/, С /31 настай, эрэгтэй/, Б /31 настай, эрэгтэй/, Б /30 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд аварч автомашиныг нь уснаас татан гаргалаа хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
URL: