Л.Мөнхтүшиг: Тийзний үнэ харьцангуй буурч байгаа

89962798_3292595134103946_2854605568964820992_n_20200605125937_20200729121751

Улсын Онцгой комиссын Шуурхай штаб мэдээлэл хийлээ. Өнөөдрийн мэдээллээр дараа сард буюу наймдугаар сард нисэх нислэгийн хуваарийг танилцууллаа. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэлэхдээ “Наймдугаар сард тусгаарлах байрны нөөц боломжийг харж байгаад нэмэлтээр 2-3 нислэг хийх эсэхийг шийднэ. Одоогийн байдлаар 15 мянган иргэнийг дэлхийн 40 улсаас татаж авсан. Өнөөдөр зүүн өмнөд азид байгаа иргэд ирнэ. Зүүн өмнөд азид таван шалгуурт нийцсэн ихэнх хүмүүсийг татаж авсан. Цаашид ч Зүүн өмнөд азийн орнуудаас иргэдээ авч ирнэ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 49 улсаас 12 мянга гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан. Эдгээр хүмүүсийн овог нэрийг ил тод гаргасан байгаа. Нэрсийг ил тод болгосноор зарим иргэд хувь хүний нууц задрууллаа хэмээн гомдол гаргаж байна. Энэ байр суурийг нь харгалзан үзээд аль болох олон нийтэд ил тод ажиллахыг хичээж байгаа” гэдгийг тодотголоо.

Наймдугаар сард дараах өдрүүдэд тусгай үүргийн нислэг үйлдэнэ.

  1. БНСУ Сөүл 2020.08.01
  2.  АНУ Сиатлл 2020.08.05
  3. БНЭУ Шинэ Дели/Ханой 2020.08.06
  4. Япон Токио 2020.08.07
  5. ХБНГУ Франкфурт 2020.08.08
  6. БНЧУ Прага 2020.08.10
  7. БНСУ Сөүл 2020.08.14
  8. БНСУ Сөүл /транзит/ 2020.08.15
  9. БНТУ Истанбул 2020.08.20
  10. ХБНГУ Франкфурт 2020.08.21
  11. БНСУ Сөүл 2020.08.22
  12. Япон Токио 2020.08.24
  13. ХБНГУ Франкфурт 2020.08.26
  14. Австрали Сидней /Австрали, Зүүн Өмнөд Ази/ 2020.08.29

Тийзний үнийн хувьд МИАТ компанид тавьж ирсэн. Тийзний үнэ тогтмол буурч ирсэн. Энэ удаагийн АНУ-руу шууд нислэг өмнөх нислэгийн үнийг тооцоход буурсан.


URL: