Ерөнхий сайд аа, О.Дагвадоржийг газрын албанаас “ЗАЙЛУУЛААЧ”

712-1595565137хрхр-Хууль бусаар томилогдсон О.Дагвадорж хэдэн төгрөг төлж дарга болсон бэ-

Уншигч та Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас ч илүү эрх мэдэлтэй хурган дарга байдаг гэдэгт итгэх үү. Ингэж хэлэхийн учир нь тус албаны Захиргааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч О.Дагвадорж гэх этгээд хууль бусаар төрийн албанд томилогдож тус газрыг утгаар нь самарч буй тухайг бид өмнө нь олонтаа мэдээлж байсан.
Тухайлбал, түүнийг анх тус албан тушаалд хууль бусаар, хууль зөрчин томилсон хүн нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албан даргын үүрэг гүйцэтэгэгч А.Энх-Манлай гэгч.Угтаа бол албан ёсны дарга болоогүй үүрэг гүйцэтгэгч гэх албан тушаалыг хашиж буй М.Энхманлай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёроос илүү эрх мэдлийг эдлэж төрийн албанаас халагдсан О.Дагвадоржийг нэлээн эрх мэдэл бүхий албан тушаалд дур мэдэн томилсон гэсэн үг.
Тодруулбал, төрийн өндөрлөгүүдээс илүү эрх ямбыг эдлэх болсон О.Дагвадорж тус  Захиргааны хэлтэст  ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа удирдлагуудаасаа  өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн, ажилдаа хайнга хандсан, удаа дараа ажил тасласан гэх асуудлаар сахилгын шийтгэл хүлээж  2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр ийнхүү төрийн албанаас халагдсан байсан тухай баримт бидний гарт байна. Гэтэл ямар ч ажлын хариуцлагагүй ийм нэг этгээдийг М.Энхманлай эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж тус албан тушаалд хууль зөрчин томилсон нь одоо ч асуудал үүсгэсэн хэвээр байна.
Учир нь 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс  /ТАЗ/ М.Энхманлайд хаягласан хэд хэдэн албан тоот бичгийг илгээхдээ хууль бусаар даргын суудалд заларсан О.Дагвадоржийг ажлаас нь чөлөөлж ажилд томилсон шийдвэрээ хүчингүй болгохыг сануулсан байдаг. Гэтэл М.Энхманлай ТАЗ-ийн энэхүү албан бичгүүдийг үл тоож О.Дагвадоржид ээлжийн амралт олгоод зогсохгүй цалинтай чөлөө хүртэл олгож татвар төлөгчийн мөнгөөс ийнхүү хумсалсаар өнөөг хүрчээ.
Аргаа барсан ТАЗ-ийн дарга Б.Баатарзориг  өөрсдийнх нь хүргүүлсэн тушаал, мэдэгдлийг үл огоорсон М.Энхманлайг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг Улсын баяр наадмын өмнөх өдөр буюу энэ сарын 09-ны өдөр хотын даргын үүрэг гүйцэтэгч Ж.Батбаясгаланд 01/1320 дугаар бүхий мэдэгдэл хүргүүлсэн ч тусыг эс олжээ.
Уг нь Ж.Батбаясгалан ТАЗ-аас зөвлөлөөс өөрт нь хаяглагдан ирсэн мэдэгдлийг биелүүлэхээр М.Энхманлайг үүрэгт ажлаас нь чөлөөлөх захирамж дээр гарын үсэг зурах гэтэл дээрээс нэлээн том дарга үүрэг өгч энэхүү ажлыг нь болиулсан гэдэг. Хэрвээ энэ үнэн бол Ж.Батбаясгалан даргад хэн гэгч том дарга нөлөөлж М.Энхманлай болон О.Дагвадорж нарыг хаацайлан авч үлдэх болов гэдэг нь анхаарал татах асуудлын нэг. Яг үнэндээ төрийн албаны шалгалт ч өгөөгүй ар өврийн хаалга хэрэглэж тус газрын үүдийг татсан О.Дагвадорж нь УИХ-ын гишүүн С.Амарсайханыг хотын дарга байхад нь тус албан тушаалд томилогдож байсан нэгэн. Өөрөөр хэлбэл, С.Амарсайханыг хотын дарга байх үед нь ТАЗ-өөс энэ олон мэдэгдэх хуудас, сахилгын шийтгэл ногдуулах албан бичгүүд ирж байсан гэсэн үг. Гэтэл тэрбээр энэхүү хууль зөрчсөн томилгоотой эвлэрч ийнхүү О.Дагвадоржийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёроос илүү эрх мэдэлтэй байх боломжийг нь олгож төрийн албыг ийнхүү үнэгүйдүүлжээ.
Энэ бүхнээс харахад төрийн албанаас халагдаж байсан О.Дагвадорж яагаад өнөөдрийг хүртэл энэхүү албан тушаалд байсаар байна вэ. Магадгүй тэрбээр тус албан тушаалд томилогдохын тулд маш их хэмжээний мөнгө төлсөн учраас хотын удирдлагууд түүнийг албан тушаалаас нь зайлуулж чадахгүй байна уу гэх хар буйг нуух юун.
Эцэст нь хэтэрхий том амбиц хөөж ТАЗ-ийн шийдвэрийг үл тоосон О.Дагвадоржтой холбоотой ноцтой мэдээлэлүүдийг бид цувралаар хүргэсээр байх болно.
Үргэлжлэл бий…

URL: