Эмээлтийн товчоогоор тарваганы нойтон тулам тээвэрлэж явсныг илрүүлэв
Манай улсад он гарсаар тарваган тахлын халдварын гурван тохиолдол бүртгэгдэж, нэг хүн тахлын улмаас амиа алдаад байгаа юм.
Гэвч тарваганы мах тээвэрлэсэн зөрчил илэрсээр байна.
Тодруулбал, Архангай-Улаанбаатар чиглэлийн KIA Granbird маркийн зорчигч тээврийн автобусанд үзлэг шалгалт хийхэд таван ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсан зөрчлийг албаныхан илрүүлж, ЗООНОЗ өвчин судлалын төвд хүргүүлсэн байна.
Мөн Эмээлт Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор иргэн С.Х нь тээврийн хэрэгслээр Эрдэнэт хотоос гурван ширхэг нойтон тарваганы тулам тээвэрлэн явсан зөрчил илэрсэн байна. Одоогоор тухайн зөрчлүүдийг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Тарваган тахлаас урьдчилан сэргийлье
- Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад мэдээллэх
- Халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон түүний эд материалтай холилдсон хүнийг тусгаарлах
- Сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсэд онош тодрохоос нааш хүрэлцэхгүй байх
- Тарвага агнах өвчих, мах, түүхий эдтэй харьцахыг цээрлэхийг зөвлөж байна.
URL: