Баригдаж байсан барилгын салхивчны хонгилоос 18 настай хүүхдийн цогцос олдлоо
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаа хотхоны баригдаж буй 12 давхар барилгаас хүн унаж нас барсан тухай дуудлага өчигдөр орой 20:50 цагийн үед бүртгэгдэж, Онцгой байдлын алба хаагчид есөн давхрын салхивчны хонгилоос 18 настай хүүгийн цогцсыг гаргасан байна.
Талийгаач нь “ТЭББ” ХХК-ийн гэрээт ажилтан, Архангай аймгийн харьяат иргэн байжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
URL: