Арслан тулдаа л амьд гарсан
Сумогийн дэвжээнд бужигнуулж явсан нөхөр Д.Дагвадорж олны хайрыг даалгүй нэрээ хугалан, агсам согтуу тавьсан, дэлгүүр буулгасан, хүн амьтанд гар хүрсэн хэрэг бишгүй гарсан ч энэ удаагийнх шиг хутга хүний толгой дээр зоосон хэрэг жирийн үед ч тэр бүр дуулдахгүй.
Хөвсгөл аймгийн болон баруун таван аймгийнхан “Арслан тулдаа л амьд гарсан” хэмээн ам уралдуулан хэрвээ баруун зүгрүү ирвээс Д.Дагвадоржийн хүзүүг мушгиад өгөх тухай яриа энэ тэндгүй гарч, Хөвсгөлийн нисдэг нисдэггүй бөө, зайран, удганууд амлан авч хариуг нь чанга барихаа тангараглан суугаа гэнээ.
Ядаж байхад Д.Дагвадорж яасан ч олон бөөтэй нутгийн хүнийг оролдчиховдоо!
С.Данзан
URL: