Пүүжээгийн отгон амраг, “баян” Базараагийн нөлөөнд“оодордог”
Топ модель Д.Пүрэвсүрэн П.Цэгцбаатартай үүсгэсэн хайрын романстаа цэг тавиад удалгүй шинэхэн амрагтайгаа учирч шуугиан тариад байгаа. Өдгөө дөрвөн сартай хөл хүнд гэхээр амрагууд гэхээсээ илүү эхнэр нөхөрүүд гэвэл зохистой ч юм шиг. Харин Пүүжээгийн ээлжит амраг Ганбаяр гэж хэн бэ. Зарим хүмүүс түүнийг Пүүжээгийн ээлжит гэхээсээ, Ганбаярын ээлжит Пүүжээ гэж ярьдаг юм байх. Учир нь тэрээр амрагийн явдлаараа зартай залуу гэнэ. Анхны эхнэр нь нэр бүхий генералын охин Уянга хэмээх бүсгүй байсан бол “UBS MUSIC”-ийн хөтлөгч Халиунаад сэтгэлийн жолоогоо алдаж хоёр хүүхэд болоод анхны эхнэрээ хөсөр хаяжээ. Ингээд Ганбаяр, Халиунаа хоёр овоо хэдэн жил хамтран амьдарсан ч хүүхэдтэй болж чадахгүй байсаар мөн л хоёр тийш болжээ. Харин сайхан хүүхнүүдийг сольж уургалах дуртай Ганбаярын хүч нь түүний эзэмшдэг “ Xanadu Mines” нэртэй уул уурхайн компани нь юм гэнэ. Тэрээр цагтаа “гул Аранжин” мэт явсан “баян” Базараагийн багын найз бөгөөд хэзээний найз нөхөд гэхээр “нохой шиг” үнэн ч баян найзынхаа дэмээр ажил төрөл нь ч дориун яваа гэх. Тиймээс Ганбаяр “баян” Базараагийн нөлөөнд ”оодрох” дуртай нэгэн гэж байгаа.
А.Санчирма.Factnews.mn
URL: