Дэд сайдуудын суудал шагнал байв уу?
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар дэд сайд нарыг томиллоо. У.Хүрэлсүхийн Засгийн газрын дэд сайд нарын олонх нь салбарын, салбартаа танигдсан гэж байгаа боловч үнэндээ томилогдсон Дэд сайдууд дунд мэргэжлийн, салбарын хүн байхгүй гэж шүүмжилж байгаа юм. Сая томилогдсон сайдуудаас хоёр дэд сайдыг улираан томилж байна. Ингэд Шинэ дэд сайдуудын хэн нь хэн бэ.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржав-Ц.Нямдоржийн хүргэн нь
Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо- Ө.Энхтүвшиний хүү
Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ- Ж.Батзандангийн ах
Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа - Нийслэлийн засаг дарга болох Амарсайханы (Женкогийн худ ураг)
ЗГХЭГ-н даргаар ажиллаж байсан Оюун-Эрдэнийн ЗГХЭГ-н дэд даргаар ажиллаж байсан О.Батнайрамдал уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд. 2020 оноос ЗГХЭГ-н дэд даргаар ажиллаж байсан М.Баярмагнай Эрчим хүчний дэд сайд.
Түүнчлэн У.Хүрэлсүхийн гурван зөвлөх нь дэд сайдууд болжээ. Э.Золбоо, Б.Баярмагнай, Ж.Бат-Эрдэнэ нь У.Хүрэлсүхийн зөвлөхүүдээр ажиллаж байгаад шууд дэд сайдуудын суудлаар шагнуулцгаасан хүмүүс.
У.МАНДАХ
URL: