Д.Нямхүү: 13 хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 243 боллоо

9C3A8868-6E9B-440A-AAA6-69835C32B6F9

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ”2020 оны долдугаар сарын 13-ний өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 168 хүний сорьцоос шинжилгээ авахад, 13 хүний сорьцонд коронавирусийн халдвар илэрлээ. Ийнхүү коронавирусийн батлагдсан тохиолдол 243 боллоо. Эдгээрийг Задалж хэлбэл, Афганистан улсаас ирсэн 10 цэргийн дайчид, ажиглалтын байранд байсан гурван хүний давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. 2020 оны долдугаар сарын 2-нд АНУ-аас ирсэн 25 хүний давтан шинжилгээгээр халдвар илрээгүй. Багабаянд тусгаарлагдсан 52 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 54 хүнээс халдвар илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 16 жолоочоос шинжилгээ хийхэд вирус илрээгүй байна.

ХӨСҮТ-ээс нэг хүн эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжиж байна. Энэ хүн нь чихрийн шижрийн суурь өвчтэй, 52 настай эмэгтэй бөгөөд 46 хоног эмчлэгдсэний эцэст дараагын хяналтад шилжиж байна.  Мөн түүнчлэн эдгэрсэн хүн 204, одоо ХӨСҮТ-д 39 хүн эмчлүүлж байна. Манай орон 83 хувьтай эдгэрүүлсэн байна” хэмээлээ.


URL: