Наадмаар ТАВ ХОНОГ амарч, долдугаар сарын 16-нд ажил ЦУГЛАНА
Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам энэ жил Бямба, Ням гарагт тохионо.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд: Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд тэмдэглэнэ гэж заасан байдаг.
Хуулийн дагуу тав хоногийн амралт үргэлжилж ААН, байгууллагуудын ажил долоодугаар сарын 16-ны Пүрэв гарагт эхэлнэ. Ингэснээр ирэх долоо хоногт ажлын хоёр өдөр/Пүрэв, Баасан гараг/ байна.
URL: