Өнөөдөр Замын-үүдийн боомтоор 300 монгол иргэн орж ирнэ
Монгол улс гадаадад гацсан иргэдээ татан авах үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулсаар байгаа билээ. Ингэхдээ тусгай үүргийн нислэгээр болон хилийн боомтуудаар иргэдээ татан авсаар байгаа юм.
Өнөөдөр БНСУ-д гацсан иргэдээ эх оронд нь авч ирэх Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрсөн. Мөн өнөөдөр Замын-Үүдийн боомтоор 300 монгол иргэн орж ирэхээр болсон талаар ЭМЯ-ын сайд Д.Сарангэрэл цахим хуудаснаа мэдээлжээ. Тухайн 300 иргэнийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвийнхөн явуулын лаборатороор газар дээр нь очиж коронавирусийн шинжилгээнд хамруулах аж.
URL: