Импортыг орлох бараа, бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэдэг баялаг бүтээгчдийг төрийн худалдан авалтаар дэмжинэ

66d9b31ecb523da41b27e12ce993ac8e_1200

МАН  мөрийн хөтөлбөртөө БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ өргөжүүлэх чиглэлээр дараахь зорилтыг тусгажээ.

  • ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолойг Монголын нутгаар дайруулан барьж байгуулахад идэвхтэй ажиллана.
  • Эдийн засгийн коридор байгуулах гурван талт хэлэлцээрийн хүрээнд тээвэр, логистик, хот байгуулалт, хил дамнасан худалдаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүд эхлүүлнэ.
  • Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур, Хөшигийн хөндийн олон улсын чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх ажлыг бодитоор хэрэгжүүлнэ.
  • Бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцад нэгдэх, Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд идэвхтэй ажиллаж, худалдааг хөнгөвчлөх замаар гадаад зах зээлээ тэлэх, дотоодын зах зээлээ хамгаалах бодлого хэрэгжүүлнэ.
  • Бүс болон олон улсын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын аялал жуулчлалын дэд бүтцийг  хөгжүүлж, 6 аймгийн нисэх буудлыг олон улсын 4C зэрэглэл бүхий зорчигч үйлчилгээний цогцолбор болгоно.
  • Хөрш орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хамтран хэрэгжүүлнэ.
  • Европын холбоо, АНУ, Япон зэрэг улсуудтай байгуулсан худалдааны хөнгөлөлтийг бүрэн ашиглах бодлого хэрэгжүүлнэ.
  • Гуравдагч хөрш орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, худалдааг өргөжүүлэх хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлнэ.

Бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын таатай улс

  • Баялаг бүтээгч, хувийн хэвшлийг дэмжсэн бие даасан хууль эрх зүйн орчинг бий болгоно.
  • “Монгол экспорт” хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж, гадаад худалдааны нийт эргэлтийн хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэнэ.
  • Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих Худалдааны зохицуулалтын хууль гаргаж, импортын тарифыг зохицуулна.
  • Тээвэр, логистик, хилийн дэд бүтцийг сайжруулж, гаалийн бүрдүүлэлтийг хялбарчилж, гадаад худалдааг хөнгөвчилнө.
  • Олон улсын агаарын карго тээврийн логистикийн төв байгуулж, ачаа эргэлтийг нэмэгдүүлнэ.
  • Дэлхийн худалдааны байгууллагын “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах “Цахим нэгдсэн цонх” үндэсний сүлжээг байгуулна.
  • Эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах замаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Шинээр ажлын байр нэмэгдүүлсэн иргэд, аж ахуйн нэгжийг татварын хөнгөлөлт, урамшууллын бодлогоор дэмжинэ.
  • Импортыг орлох бараа, бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэдэг баялаг бүтээгчдийг төрийн худалдан авалтаар дэмжинэ.
  • Бүтээгдэхүүнээ экспортод гаргасан аж ахуйн нэгжийг тусгайлан дэмжих “Экспортын баталгааны сан” байгуулж ажиллуулна.
  • Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд шаардагддаг тусгай зөвшөөрөл, гарын үсгийн тоог гурав дахин цөөрүүлж, хугацааг уртасган, давхардсан хяналт, шалгалтыг арилгана.

МАН-ын сонгуулийн штаб


URL: