“Төлбөрөө Мобайлдчих уу” үйлчилгээ Э.Батшугараас эхлэлтэй
“Төлбөрөө Мобайлдчих уу”. Энэ үг бидний өдөр тутмын амьдралд хамгийн түгээмэл тохиолддог биз. Таксинд, хоолны газарт, үсчинд, дэлгүүрт гээд ерөөсөө төлбөр тооцооны бүх харилцаанд гар утаснаасаа мобайлдаад хэдийнэ хэвшчихжээ. Ялангуяа Хаанбанкны интернэтгүй нөхцөлд ч мөнгө шилжүүлдэг мобайл банкны үйлчилгээг ашигладаггүй хүн бараг алга байна. Мөнгө түрийвчинд байхаа болиод гар утаснаас бүхнийг шийддэг болсон төлбөр тооцооны энэ хялбар системийн эхлэл, суурийг тавьсан эдийн засагч бол Энхбаярын Батшугар юм.
Түүнийг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхад буюу 2016 оны дөрөвдүгээр сард Монголбанкнаас дэвшилтэт технологийг нэвтрүүлэн банк хоорондын цахим худалдааны төлбөр тооцоог “Төлбөрийн картын нэгдсэн сүлжээ”-ээр дамжуулах үйл ажиллагааны нээлтийг хийж байсан юм. Энгийнээр хэлэхэд иргэд, аж ахуйн нэгж байгууллага интернэт орчинд бараа, үйлчилгээгээ төлбөрийн карт ашиглан, газар зүйн байршил, цаг хугацаанаас үл хамааран найдвартай, түргэн шуурхай худалдаж авах боломжийг нээсэн бэлэн бус төлбөрийн сувгийн нэг төрөл гэж ойлгож болно. Ийнхүү төлбөр тооцоог бэлэн мөнгөөр биш цахимаар хийх эхлэл тавигдсаны дараа тун удалгүй Хаанбанкны мобайл банкны үйлчилгээ нэвтэрч байсан бол харин өнөөдөр бүх банкны ямар ч үйлчилгээг бид гар утаснаасаа авдаг дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхаж байна.
Салбартаа хийсэн ажилтай, туршлагатай залуу боловсон хүчин гэж Э.Батшугарыг нэрлээд байгаагийн ганцхан жишээ нь ийм юм. Тэр АНУ-ын Бэнтлигийн их сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр төгсөөд “JP Morgan” компанид хөрөнгийн зах зээлийн банкираар гурван жил ажиллахдаа хуримтлуулсан мэдлэг, чадвар, олон улсын стандарт жишгийг эх орондоо нутагшуулахыг зорьсон олон ажлынх нь нэг нь энэхүү цахим банкны үйлчилгээ байлаа.
Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажиллахдаа тэр багаа маш амжилттай удирдаж чадсан. Дэлхийн санхүүгийн зах зээлд хэрэглэгддэг “Mortgage loan” буюу ипотекийн зээлийн тогтолцоог Монголд анх удаа бий болгосон. Ингэснээр орон сууцны 4-5 жилд, жилийн 20-25 хувийн хүүтэй олгодог байсан банкны зээлийн систем эрс өөрчлөгдөж, хугацаа нь 20-25 жил, жилийн 8 хувийн хүүтэйгээр зээл олгож эхэлсэн юм. Үүний үр дүнд маш олон хүнийг орон сууцтай болох боломжийг нээж өгсөн. Одоо энэ амжилтаа ахиулж иргэдэд ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөргүй, хүүгүйгээр олгодог болох гарцыг олж хараад, санал болгож байна. Одоо зах зээлд борлогдохгүй гацчихсан байгаа 55 мянган орон сууцыг иргэдэд дээрх арга замаар олгож, хөрөнгө мөнгөгүй гацсан барилгын салбарыг хөдөлгөж, эдийн засгийг эргэлтэнд оруулж тэлэх шийдлийг боловсруулаад байгаа юм.
УИХ-ын 28-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Энхбаярын Батшугар бол мэдлэг боловсролтой, чадвар, туршлагатай залуу үеийн шилдэг төлөөлөл мөн юм.
URL: