Ц.Сэргэлэн генерал хэлсэн үгэндээ заавал хүрдэг төрмөл удирдагч

65

УИХ-ын сонгуулийн 7-р тойрог Дорнод аймагт МАН-аас Хил хамгаалах ерөнхий газрын дарга асан Цэдэвийн Сэргэлэн нэр дэвшиж байгаа билээ.

Ингээд түүний амьдралтай холбогдох сонирхолтой фактуудыг та бүхэнд хүргэж байна.

-Цэргийн хоёр шатны их сургуулийг хоёуланг нь улаан дипломтой төгссөн.

-Арван жилийн ширээнээс үерхэж эхэлсэн ханьтайгаа 40 жил амьдарч байгаа.

-Цэргийн сургуулиа төгсөөд дэслэгч цолыг алгасч ахлах дэслэгч цол зүүсэн цагаас хойш цэргийн бүх цолыг хугацааны өмнө зүүж 31 настай хурандаа, 41 настай генерал цол зүүсэн.

-Олон арван тусгай ажиллагаанд оролцож, зохион байгуулж байсны дотор нэг удаагийн ажиллагаанд 30 орчим хүний амийг аварч байсныг одоо ч хүмүүс ярьж бахархан ярьцгаадаг.

-Гаргасан шийдвэрээсээ буцдаггүй, хэлсэн үгэндээ заавал хүрдэг гэж таньдаг бүх хүн ярьдаг.

-Хилийн цэргийн командлагчаар 2 удаа томилогдож, 8 жил удирдсан тэрээр хилийн заставын орлогчоос эхлээд бүх шатны ажлыг хийж гэрлийн хурдаар дэвшжээ.

-Цэргийн сургууль төгсөөд ээжийнхээ нутаг Дорнодын Матад суманд хил дээр ажиллаж, дараа нь заставын дарга болоод төрсөн нутаг Чулуунхороотдоо томилогдож, сүүлд нь өөрийн тоглож өссөн төрөлх Чойбалсан хотдоо отрядын даргаар томилогдон ирж ажилласан.

-Хилийн цэргийн албан хаагчид бараг 100 хувь Ц.Сэргэлэн генералдаа хир халдаахгүй хүндэтгэн дэмждэг юм билээ.

Ж.Бат


URL: