Цагаан-Овоо сумын иргэд нэр дэвшигч Ц.Сэргэлэнг дэмжихээ илэрхийллээ

1592108604_sergelenУИХ-ын сонгуулийн 7-р тойрог Дорнод аймгаас нэр дэвшигч Ц.Сэргэлэн Цагаан-Овоо сумын иргэд, сонгогчидтойгоо уулзлаа. Тэрээр тус сумын иргэд сонгогчидтой уулзах үеэрээ МАН-аас дэвшүүлсэн Хөгжлийн гэрээ 2020-2024 мөрийн хөтөлбөрийг танилцуулж, тус намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан сумын хөгжил хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дэд бүтэц, инженерийн шийдэл, ногоон байгууламжийн асуудлыг нэгдсэн бодлогоор хийж өгч, иргэдийн өөрсдийнх нь оролцоотойгоор, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх бодлого баримтална гэдгээ хэлэв. Уулзалтын үеэр Цагаан–Овоо сумын иргэд нэр дэвшигч Ц.Сэргэлэнг халуун дотноор хүлээн авч, УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаад нь баяр хүргэн энэ сонгуульд Дорнод нутгийн хүүгээ дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

Ж.Бат


URL: