Г.Загдааг дахин нэг сар хорих шийдвэрийг шүүхээс гарлаа

323

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг шүүхийн шийдвэрээр хоёр сар цагдан хориод буй. Тэгвэл өнөөдөр (2020.06.04) түүнд холбогдох шүүх хуралдаан болсон бөгөөд прокурорын саналаар дахин нэг сар хорих шийдвэрийг гаргалаа.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Г.Загдааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн шүүхээс Г.Загдааг өнөөдрөөс эхлэн дахин нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Түүний гэр бүлийн зүгээс мэдээлэхдээ 461-р ангийн эмч нар Г.Загдааг уушгинаас бусад бүх эрхтэн өөрчлөлттэй хэмээн дүгнэсэн аж. Иймд нэн даруй суллахыг шаардсан ч үргэлжлүүлэн хорих шийдвэрийг шүүх ийнхүү гаргасан юм.


URL: