Ноолуурын урамшууллыг малчдын 70 хувьд нь олгоод байна

20ноол

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 17.0 мянган малчин, мал бүхий өрхийн 1499.3 мянган толгой ямааны 449.8 тн ноолуурт 8.9 тэрбум төгрөгийн урамшууллыг олгож байна.

Энэхүү ажлыг түрүүчийн долоо хоногоос эхлүүлсэн ба өнөөдрийн байдлаар нийт малчны 70 гаруй хувьд нь урамшууллыг олгожээ.

Зарим малчдын хувьд овог нэр, регистрийн дугаар зөрүүтэй, дансны мэдээлэл байхгүй зэрэг шалтгаанаар олгогдоогүй байна.

Үндэсний статистикийн хорооноос ХХААХҮЯ-нд явуулсан Монгол Улсын 2019 оны мал тооллогын бүртгэлийн мэдээлэлд үндэслэн “Монгол ямааны үүлдэр, омог. Ерөнхий шаардлага” (MNS 0550:2011) стандартаар тооцож, нэг кг ноолуур тутамд 20 000 (хорин мянган) төгрөгийн урамшууллыг төрийн сангийн дансаар дамжуулан малчдын дансанд шууд шилжүүлж байна.
Энэхүү урамшуулалд улсын хэжмээнд статистикийн мэдээлэлд бүртгэгдсэн нийт 203441 малчин, мал бүхий этгээд хамрагдахаас сумд, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, албаар дамжуулан баталгаажуулсан нийт 196009 малчны нэрийн дансанд 170,779.6 мянган төгрөгийн урамшууллыг шууд олгожээ.


URL: