Хар тамхи наймаалдаг бүлэг этгээдийг баривчиллаа

19

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид тавдугаар сарын 29-30ны өдрүүдэд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ажилласан байна. Шалгалтаар мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлж зарж борлуулдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн баривчилжээ. Мөн хил дамнуулан хар тамхи худалдан борлуулж байсан тэдгээр бүлэг этгээдүүдээс их хэмжээний мансууруулах бодис хураан авсан байна.

Шалгалтын талаар дүрс бичлэгүүдийг Өмнөговь аймгийн цагаан хадны тээврийн жолооч нарын групп дээр бичлэг хийн байршуулсан байсан. Шалгалтын ажил үргэлжилж байгаа аж.

Мөн “цагаан хад” орчим хяналт шалгалт явуулж, нүүрс тээврийн жолооч нар болон оюутолгойгоос баяжмал тээвэрлэж буй хүнд даацын тээврийн хэрэгслүүдэд нэг бүрчлэн үзлэг шалгалт хийсэн байна.


URL: