БГД-т хүүхдээ тэвэрсэн эмэгтэй 6 давхараас унасан хэрэг гарлаа

19

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу Өргөө кино театрын ойролцоох байрны 6 давхраас 2-3 сартай нялх үрээ тэвэрсэн 30 орчим насны эмэгтэй үсэрсэн ноцтой хэрэг гарлаа.

6 давхраас унасан эмэгтэйн аарцаг задарч, хүнд бэртэж, хүүхдийн хамт түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор хэрэг шалгагдаж буй учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг цагдаагийн алба хаагч мэдээллээ.

Хэргийн газар Баянгол дүүргийн цагдаагийн алба хаагчид ажиллаж байна.

 


URL: