Европын холбооноос улсын төсөвт 50,8 сая еврогийн дэмжлэг үзүүллээ
Европын холбооноос манай улсад 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж өгөх хэлэлцээрийг баталж байна. Хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа сангийн яаманд боллоо.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа “Өнөөдөр Монгол улс Европын холбоо хоёрын хооронд харилцан хамтын ажиллагааны хувьд маш чухал өдөр тохиож байна. Учир нь 1989 онд дипломат харилцаа тогтоосноос хойш томоохон чухал арга хэмжээ болох гэж байна. биднийх харилцаа хамтын ажиллагаа Европын холбоо өөрийн төлөөлөгчийн газар буюу элчин сайдын яам аа 2018 онд Улаанбаатар хотноо нээснээр улам бүр эрчимжсэн. Европын холбоо анх удаа Монгол улсад төсвийн дэмжлэг олгох гэж байна. Энэ бол Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон төлөөлөгчийн газрын баг хамт олны хичээл зүтгэлийн үр дүн юм. Тийм ч учраас өнөөдрийн энэхүү төсвийн дэмжлэгийг бодит болгож чадсан баг хамт олонд талархал илэрхийлье” гэв.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Улсын төсөвт дэмжлэг үзүүлж 50,8 сая еврогийн буцалтгүй дэмжлэг үзүүлэхэд гарын үсэг зурсанд талархаж байна. Коронавирусийн цар тахал ард иргэдийн амьдралд нөлөөлж байна. Энэ цагт Европын холбоо гараа сунгаж дэмжлэг үзүүлж байгаад Засгийн газрын өмнөөс талархал илэрхийлж байна. сайн мэдээ Монгол улсын төсөв ил тод байдлын индексээр 15 орноо урагшилж дэлхийд 46-д ордог боллоо. Төсвийн сахилга батын чиглэлээр Засгийн газар, сангийн яам багагүй ажил хийсэн.
ФАТФ-ын саарал жагсаалтад оруулахаа мэдэгдсэн байсан энэ үед гэрээ байгуулж байгаа нь бид нарын хоорондын харилцаа хэвийн үргэлжилж байгааг илэрхийлсэн. Саарал жагсаалтаас гарах чиглэлээр ажлын хэсгийг Засгийн газраас байгуулсан Өчигдөр ФАТФ-аас Манай улсыг саарал жагсаалтад оруулсан зургаан арга хэмжээ байсан энэ арга хэмжээг бүгдийг нь хамгаалсан гэсэн тайланг илгээсэн. Бид энэ мөнгийг зөв зохистой, үр дүнтэй хариуцлагатай зарцуулна” гэв.
URL: