Өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ
УОК-ын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2020.05.25/ 11:00 цагаас Төрийн ордонд болно. Энэхүү хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэх юм байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн УОК-ын хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал сунгасан билээ. Энэ хүрээнд олон улсын нислэгийг хязгаарласан хугацааг ч сунгасан юм. Тэгвэл энэхүү хугацааг дахин сунгах эсэхийг хэлэлцэнэ.
Түүнээс гадна, кино театр зэрэг зарим үйлчилгээний газруудыг нээх эсэхийг ч хэлэлцэж магадгүй аж. Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үүрэг даалгавар өгөх юм байна.
URL: