Цусны хорт хавдартай Г.Батзаяагийн хагалгаа амжилттай болж, эмнэлгээс гарчээ
Өнгөрсөн 2019 оны 09 сарын 13-ны өдөр Г.Батзаяа гэх хүү цусны хорт хавдартай гэж оношлогдон БНХАУ-ын Бээжин хотод урт хугацааны эмчилгээ хийлгэхээр явсан билээ. Тэрбээр өвчнөө ялан дийлэхийн тулд өдөр бүр сошиал хуудастаа өөрөө өөртөө сэтгэлийн дэм хайрласан зүйлс бичиж, ард түмнээсээ тусламж хүссэн нь олон олон хүнд хүрсэн байдаг.
Үүний үр дүнд түүний эмчилгээнд шаардлагатай 650 орчим сая төгрөг цугларч, тэрбээр чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд оржээ. Хагалгаа амжилттай болж тэрбээр эрүүл саруул болж эмнэлгээс гарсан байна.
Энэ талаараа Г.Батзаяа сошиал хуудастаа зургаа нийтлээд “Бүх зүйл ок” хэмээн бичжээ. Түүний хорт хавдрын тархалт 80 хувьтай байсан ч чөмөг шилжүүлэн суулгах мэс засал яаралтай хийсний үр дүн ийн гарчээ.
URL: