Тусгай үүргийн онгоц Дели хот руу өнөөдөр ниснэ
УОК-ын шийдвэрийн дагуу тусгай үүргийн онгоц өнөөдөр БНЭУ-ын Дели хот руу нислэг үйлдэж, Монгол иргэдээ татан авч ирнэ. Одоогоор хэчнээн иргэн ирэх албан ёсны тоо тодорхойгүй байна. Гэхдээ ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигийн мэдээлж байгаагаар 190 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байгаа юм.
Мөн энэ удаагийн нислэгт ламаахай нар багтаагүй. Учир нь ламаахай буюу лам хүүхдүүд Дели хотоос 2000 гаруй километрийн цаана шавилан суудаг аж. Тиймээс хүүхдүүдийг хорио цээртэй, өвчний тархалттай үед 2000 гаруй километрийн цаанаас өвчний тархалт өндөртэй мужуудаар дамжуулан Дели хотод авч ирэх нь эрсдэлтэй гэж үзсэн байдаг.
Гэхдээ ламаахай нартай хамгийн ойрхон ямар хотод нислэг үйлдэх боломжтойг судалж байгааг УОК-ын Шуурхай штабаас мэдээлсэн билээ.
Б.Аз
URL: