Энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй гишүүд
УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 24-нд болно. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгдсэн билээ. Нам, эвслүүд хуульд зааснаар өнөөдрийн дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлэх ёстой.
УИХ-ын ээлжит сонгуульд одоогийн УИХ-ын гишүүдээс Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, Д.Хаянхярваа, Л.Энхболд, Ө.Энхтүвшин, Я.Содбаатар, О.Содбилэг нар нэр дэвшихгүй нь тодорхой болжээ.
Харин албан бус мэдээллээр дээрх гишүүдээс гадна М.Энхболд, Д.Оюунхорол, Н.Амарзаяа, А.Ундраа, Д.Ганболд, Д.Тэрбишдагва нарыг нэр дэвшүүлэхгүй гэдгээ МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрсдөд нь мэдэгдсэн гэв.
Хэрэв Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийг нэр дэвшүүлэхгүй” гэсэн үгэндээ хүрвэл Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа нар дээрх жагсаалтад нэмэгдэж, МАН-аас УИХ-д нэр дэвших эрхгүй болно.
URL: