Д.Батбаяр: СХД-т нэр дэвшихээр саналаа өгчихсөн
АН-ын Үндэсний бодлогын хороо өнөөдөр 400 гаруй гишүүдтэй цахимаар хуралдаж байна. АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Батбаяр өөрийн суурийг илэрхийллээ.
Тэрбээр, “Миний хувьд 2008 онд СХД-ээс нэр дэвшиж УИХ-д гарч байсан. 2016 онд ХУД-т бүтээн байгуулалтын ажил хийхээр дөрвөн жил завсарласан байгаа. Энэ жилийн хувьд өмнө нь итгэл өгч гарч байсан газраа ажиллая.
СХД-т бүтээн байгуулалтыг хийе гэсэн бодолтой байна. СХД-т нэр дэвшихээр саналаа өгчихсөн байгаа. Нийслэлийн хүн амын 10 хувь нь амьдардаг том дүүрэг. Намынхаа үндсэн бодлогын дагуу “Жаргалтай айл” орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд бүтээн байгуулалтын маш их ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа” гэлээ.
URL: