Улаан хоолойн өмөн үү

Өвчний шалтгаан болон өвчин үүсгэж байгаа механизм нь бусдын адил тодорхойгүй боловч дараах хэдэн шалтгаантай холбоотой гэж үздэг. Хоол ундны дэглэм, хатуу хүтүү зүйлийг удаан хэрэглэсэн, архи, тамхи хэрэглэдэг, муудсан идээ будаа болон хуурч түлсэн мах, ногоо, хэт халуун хоол унд хэрэглэх, халуун шарын өвчин гол шалтаг нь болдог гэж үзэж байна.

Хоолойн дээд, дунд, доод гэсэн гурван хэсэгт гардаг. Дээд хэсэг нь гарах хэлбэртэй зөөлөн ястай сацуу тэр хэсэг. Дунд хэсэг нь салбар мөгөөрсөн хоолойн тархсан хэсэг. Доод хэсэг нь улаан хоолой, ходоодны уулзвар хэсэг болно. Дээд хэсгийнх нь тун бага, дунд хэсгийнх олон, доод хэсгийнх цөөнгүй тохиолддог. Хэлбэр дүрсээр нь гурван зүйлд хуваана.

Ур хэлбэр: Өмөн эс улаан хоолойн хөндийд ур мах хэлбэрээр ургаж, хоолой бөглөрөх шинжээр илэрдэг.
Шархлаа хэлбэр: улаан хоолойн аль нэг хэсэгт гүн шархлаа үүсч, цус амархан гарах буюу амархан шилждэг бөглөрөл гарах нь удаан байдаг.
Хатуу өмөн хэлбэр: өмөн хоолойн маханд түгж ургаснаас улаан хоолой нарийсах буюу бөглөрдөг.

Улаан хоолойн дээд, дунд хэсэгт үүссэн өмөнгийн олонхи нь хайрслаг их иктол эсийн өмөн байдаг. Доод хэсэгт үүссэн өмөнгийн олонхи нь булчирхайн өмөн болдог. Улаан хоолойн дээд хэсэгт үүссэн өмөн нь хүзүүний хэсэг болон эгэмний ясны дээд хонгил дахь лимпийн зангилгаанд шилждэг бөгөөд төвөнх, мөгөөрсөн хоолой, бамбай булчирхай болон мэдрэлд нэвчин хүрдэг.

Дунд хэсэгт үүссэн нь уушигны лимпийн зангилгаанд болон хэвлийн хөндий дэх лимпийн зангилгаанд шилждэг. Илрэл нь олонхидоо хайрсан боов зэрэг хуурай идээ идэх үед зангирч, тээглэж байх шиг санагдана. Гэвч засал хийх үед аяндаа зүгээр болдог ч хэдэн өдөр, хэдэн сарын дараа дахин дахин хөдөлж, явах тутам олширдог.

Өвчүүний ясны ард хөндүүрлэн өвдөж архи, халуун идээ, бүхэл хоол залгих үед өвдөх нь нэн илэрхий болдог. Залгисны дараа өвдөх нь арилах буюу хөнгөн болдог. Хоолны дур муудаж эхэлнэ. Сүүлдээ хатуу, зөөлөн идээ идэх үед зангирч, ус залгихад ч гэм саатал гарна. Хоолойн дотор ямар нэг юм байх шиг санагддаг боловч эвэршээлгүй.

Ингэж улам хүндэрсээр хагас жил орчим хугацаанд хуурай зүйл байтугай дусал ус ч залгиж чадахгүйд хүрдэг. Салслаг зүйл болон шингэн цус зэргээр гулгидагаж. Мөгөөрсөн хоолойг дарснаас амьсгал бачимдаж, хуурай ханиалгана, мэдрэлд тархсанаас дуу сөөнгөтөж, зогисож эхэлнэ. Эцэж турж, шим тэжээл барагдан, ус алдана. Гүехэн хэсгийн лимпэн булчирхайнууд хавдаж томорно.

Васал нь:
-Мэс засал
-Халдваргүйжүүлэх химийн засал
-Өвсөн эмийн засал Монгол эмнэлэгт бол ходоод урвах өвчний хүрээнд авч үзэж эмчилдэг.

Ш.Сүхбат, Г.Буяндэлгэр
Эх сурвалж: “Бизнесийн мэдээ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих