АНУ хамтарч ажиллахыг хүслээ
АНУ Хил хязгааргүй эмч нар төрийн бус байгууллагын дэмждэг Кабул хотын баруун хэсэгт байдаг эмнэлэг рүү дайрсан болон Афганистанд болсон нэг улстөрчийн оршуулгын үеэр хийсэн халдлагын улмаас ойролцоогоор 40 хүн амь үрэгдсэнийг буруушаажээ. Мөн Афганистаны Засгийн газар болон талибанчуудаас энэ халдлагыг үйлдсэн хүмүүсийг шүүхээр оруулахад нь хамтран ажиллахыг хүссэн байна.
Тэрээр “Эмнэлэг рүү халдсан дайралтын талаар хэлэхдээ гэмгүй хүмүүс рүү дайрсан ямар ч халдлагыг уучилж болохгүй гэж онцлов. Гэхдээ эмнэлэгт байгаа хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд рүү дайрах нь муухай үйлдэл” гэв.
Түүнээс гадна Рамадан сарын турш болон коронавирус газар аваад байгаа энэ үеэр болсон энэ хоёр халдлага нь ялангуяа жигшүүртэй хэрэг болохыг онцолсон байна. Харин талибанчууд энэ халдлагад тэд оролцоогүй болон тэднийг буруушааж байгааг эсэргүүцжээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Хүчирхийлэл, аллагыг бууруулж тогтвортой байлгахгүй болон улс төрийн хэлэлцээр ахиц багатай байна. Тиймээс Афганистан аллага, хядлагад өртсөн хэвээр байх болно” гэж мэдэгдсэн байна. Афганистаны ард түмэн алан хядах үйл ажиллагаанаас чөлөөлөгдсөн байх ёстой. Гэхдээ тэднийг алан хядах ажиллагаатай тэмцэх, нэгдсэн фронт байгуулахаар нэгдэх энхтайвны үйл явц, боломжийн талаар санал тавих болно гэж мэдэгджээ.
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: